“Шинэ Ховд бизнес хөгжлийн төв”-ийн нээлт боллоо



Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь чухал юм. Тиймээс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс хэрэгжүүлж "Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих" (PROGRES) төсөл нь Улаанбаатар, Орхон, Ховд аймагт хэрэгжүүлж байна. 2021-2023 онд хэрэгжих энэ төслийн хүрээнд “Шинэ Ховд бизнес хөгжлийн төв” байгуулж нээлтийн туузыг хайчиллаа.



“Шинэ Ховд бизнес хөгжлийн төв” -ийн нээлтэд аймгийн засаг дарга Б.Дүгэржав, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниель Пассон, Монголын асуудал хариуцсан менежер  Мартина Агрелль, Санхүү, захиргааны захирал Тилла Детер болон албаны бусад хүмүүс оролцов. 

 
Энэ оны 3-р сард үйл ажиллагаагаа эхэлсэн тус төв нь 50 гаруй удаагийн сургалтыг үнэ төлбөргүй явуулж 600-аад бизнес эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. 



Ховд аймагт 3700 орчим аж ахуйн нэгж бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 50-иад хувь нь сүүлийн гурван жилд байгуулагдсан байна. Тиймээс энэ төвийн үйлчилгээ ялангуяа гарааны бизнес эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тогтворжуулж ажлын байрыг хадгалахад чухал үр дүнгээ өгнө гэж үзэж байна. 



"Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих" төсөл “Шинэ Ховд бизнес хөгжлийн төв” -тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж 150,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Үүнийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад нь зарцуулахаар төлөвлөжээ.

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ