Орон нутагт ажиллаж байгаа залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдэнд зөвлөгөө мэдээлэл өгөх, харилцан туршлага солилцох зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агeнтлаг ГБХЗХГ-аас
“new story” хөгжлийн хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих, салбар дундын үйл ажиллагааг орон нутгийн төвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор чадавхжуулах сургалтыг явуулж хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтад 17 сумын залуучуудын төлөөлөл болсон 200 гаруй залуус оролцож санал бодлоо илэрхийлэв.
Тэд залуусыг орон нутагт нь ажлын байраар хангах нэг гарц бол сумын залуучуудын зөвлөлийн дэргэд
“Ажлын байрыг дэмжих хоршоо” байгуулах нь зөв гэж үзэж байна. Орон нутагт ажлын байр хомс дээрээс нь залуусын дунд архи, согтууруулах ундааны хэрэглээ багагүй бий. Энэ нь ажлын байраа алдах нэг тулгамдсан асуудал болж байна. Тиймээс энэ удаагийн уулзалтад оролцогчид архинаас татгалзах уриалга гаргаж өөрөө өөртөө ажлын байр гарган оролцоогоо нэмэгдүүлэх нь зүйтэй гэдгийг онцлов.