Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор Хүний хөгжлийг дэмжсэн,
“Стандарттай-Шинэ Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ Менежмент ба ур чадварын хүрээлэн ТББ-тай хамтран аймгийн 17 суманд ISO 9001&18091 стандарт нэвтрүүлэхээр дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн 7 хоногийн хугацаанд сумдад ажиллаж байна.
Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд, Менежмент ба ур чадварын хүрээлэнгийн захирал Т.Мөнгөнбөгж нар Ховд аймгийн Булган суманд ажиллаж, сумын ЗДТГ-ын ажилчид, төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нарт сургалт зохион байгууллаа.
Хүний хөгжлийг дэмжсэн,
“Стандарттай-Шинэ Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр
“Ховд аймагт төрийн үйлчилгээ тэгш хүртээмжтэй, хүнд сурталгүй болж, иргэдийн сэтгэл ханамжид хүрсэн төрийн үйлчилгээ бий болно” гэж албаныхан үзэж байна.