Аймгийн начин, цолчин засуул Д.Баянцагааны нэрэмжит бөхийн барилдаанд 64 бөх зодоглолоо



Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум 2022 оныг “Эрүүл мэнд спортыг дэжих жил” болгожээ. Энэ хүрээнд спортын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үүний нэг нь аймгийн начин, цолчин засуул Тоос овогт Д.Баянцагааны нэрэмжит бөхийн барилдаан юм. Хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх зодоглож уран мэхээ уралдуулан барилдлаа. Нэрэмжит барилдааныг энэ сарын 7-8-ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир, спортын газар, Үндэсний бөхийн холбоо, Баянцагаан гуайн гэр бүл, үр хүүхдүүдтэй хамтран зохион байгуулав.



Өдгөө 80 насны сүүдэр зооглож байгаа Д.Баянцагаан гуай 33 насандаа аймгийн начин цол хүртэж байжээ. Олон жил барилдаагүй ч улс, аймгийн алдар цолтой олон бөхчүүдийн цолыг дуудан бөхийн дэвжээнд засч явснаа тэрээр дурсан ярьлаа. 

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ