МУЗГ-ын Хэрэг эрхлэх газар, БТС-ын Улсын хорооноос Монгол улсын 21 аймагт “Иргэдийн наадам 21” зохион байгуулж байна. Ховд аймаг тус наадмыг 3 үе шаттай зохион байгуулж байгаа ба 3 дахь шатны буюу сүүлийн шатны тэмцээн амжилттай явагдаж байна. Иргэдийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн дархлааг дэмжих, идэвхтэй, эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн уг тэмцээн нь сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт гэсэн 3 төрлөөр явагдаж байна. Тэмцээнд 15 багийн 700 гаруй тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сориж байгаа ба эндээс "Иргэдийн наадам 21"-ын аварга баг тамирчид шалгарна. Огноо: 12/8/2021 Төрөл: Урлаг, Спорт Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1371 Мэдээ таалагдсан: