2021 оны 11 дүгээр сарын 24-ний 08:00 цагаас 11 дүгээр сарын 25-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 107 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 13 эерэг, 80 сорьцод PCR шинжилгээ хийхэд 7 эерэг гарчээ . Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 20-иор нэмэгдэж нийт 19386 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 1, Дуут сумаас 1, Чандамнь сумаас 3, Цэцэг сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 14 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.25/ байдлаар нийт 94 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 54 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 40 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 16 нь 0-18 насны хүүхэд, 1 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-7, хүндэвтэр-50, хөнгөн 37 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 167, сумдад 70 нийт /237/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 26 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19385 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 855 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 10 нь 1 дүгээр тун, 16 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56226 хүн буюу 88,5 хувь нь 1 дүгээр тунд, 52776 хүн буюу 83,1 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 829 хүн хамрагдаж нийт 14038 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"