Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны долоодугаар сарын 2-ны өдөр УИХ-аар баталсан. Тус хуулийг ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө. Үүнтэй холбогдуулан “
Хөдөлмөрийн тухай хуулийн танилцуулга” сэдэвт сургалтыг энэ сарын 22, 23-ны өдөр зохион байгуулж байна.
Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж, аймгийн аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл 80 орчим хүн оролцов.
Энэ үеэр Хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын тэнцвэрт байдлыг хангах үүрэг бүхий
“Хөдөлмөрийн тухай хууль”-ийг нарийвчлан танилцуулж, тухайн хуулийг дагаж мөрдөхөд анхаарах зарим асуудлын талаар хэлэлцсэн юм.