2021 оны 10 дугаар сарын 21-ний 08:00 цагаас 10 дугаар сарын 22-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 293 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 88 эерэг, 120 сорьцод PCR шинжилгээ хийхэд 28 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 116-аар нэмэгдэж нийт 17855 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 21, Дарви сумаас 7, Дуут сумаас 1, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 9, Мөнххайрхан сумаас 1, Мянгад сумаас 1, Үенч сумаас 17, Цэцэг сумаас 1, Эрдэнэбүрэн сумаас 5 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 50 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.22/ байдлаар нийт 319 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 136 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 9 нь “Ач заяа” эмнэлэгт, 174 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 53 нь 0-18 насны хүүхэд, 20 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-3, хүнд-26, хүндэвтэр-105, хөнгөн 185 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 442, сумдад 424 нийт /866/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 101 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 16844 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 77 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 4 нь 1 дүгээр тун, 11 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56120 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52553 хүн буюу 82,7 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 62 хүн хамрагдаж нийт 6727 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"