Өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна



Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр /2021.10.20/ Ховд аймагт ажиллав. Энэ үеэрээ аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзаж өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангасан тухай мэдээлэл сонслоо. Ховд аймаг өвөлжилтийн бэлтгэлийг 70 гаруй хувьтай хангаад байна.



Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өвөлжилт, хаваржилт, цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж, зудын эрсдэлийг үнэлэхээс гадна орон нутагт тулгамдаж буй асуудлыг судалж шийдвэрлүүлэх тал дээр анхаарах юм. Тиймээс Ховд аймаг өсөн нэмэгдэх хэрэгцээнээс шалтгаалан эрчим хүчний тасалдал үүсч болзошгүй учраас хүчдэлийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг тавьлаа. 



Өнтэй өвөл болно гэж налайж суух биш болзошгүй эрсдэлээс сэргийлж хүйтрэхээс урьтан дутуугаа гүйцээж бэлтгэлээ сайтар базаах чиглэлийг аймаг, орон нутгийн удирдлагуудад өглөө.

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг баруун бүсийн 8 аймагт ажиллана. Үүний нэг нь Ховд аймаг юм.



ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ