Алтай сум өвөлжилтийн бэлтгэлийг 80 орчим хувьтай хангажээ



Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамтаар Алтай суманд ажиллав. Энэ үеэрээ тус сумын Онцгой комиссын гишүүд, албан байгууллагын дарга, эрхлэгч нартай уулзалт хийсэн байна. Тэрбээр, Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан ХАА-н болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, нүүрс татан авах ажлыг шуурхайлах, Ковид-19”-ийн халдвар хөдөө орон нутагт буурахгүй байгаа учраас “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” нээх бэлтгэл хангах зэрэг хэд хэдэн асуудалд анхаарч хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах чиглэлийг өгчээ.



Мөн орон нутагт тулгамдаж буй асуудал түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцсон байна. 


Сумын Засаг дарга Х.Түмэндэлгэрийн өгсөн мэдээллээр тус сумын иргэдээс өнгөрсөн хугацаанд 400 орчим хүн коронавирусний халдвар авч, 360 нь эдгэрсэн. Одоо сумын Эрүүл мэндийн төв болон тусгаарлах байр, гэрээр 40 хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Өнгөрсөн хугацаанд сургууль, цэцэрлэгийн насны нийт 53 хүүхэд халдвар авсан. Харин өвөлжилтийн бэлтгэл ажлыг 80 орчим хувьтай хангажээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ