-Аргын тооллын 10 сарын 10. Ням (Адьяа) гараг (2021)



-Аргын тооллын 10 сарын 10. Ням (Адьяа) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 4, цагаагчин туулай, гар од-16 од, суудал огторгуй, мэнгэ 4 ногоон, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:03-18:13.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Гэвч тахиа, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин барих, бэрийн үйл, цэрэг хөдөлгөх, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, хэрүүл тэмцэлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ