ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 177 хүн эдгэрч, шинээр 94 тохиолдол батлагджээ



2021 оны 10 дугаар сарын 02-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 03-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 265 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 76 эерэг, 52 сорьцод PCR шинжилгээ хийхэд 18 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 94-өөр нэмэгдэж нийт 15736 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 1, Булган сумаас 20, Буянт сумаас 2, Дуут сумаас 2, Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 17, Манхан сумаас 4, Мөст сумаас 1, Мянгад сумаас 3, Үенч сумаас 1, Чандмань сумаас 2, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 36 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.03/ байдлаар нийт 466 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 223 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 43 нь “Ач заяа” эмнэлэгт, 200 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 45 нь 0-18 насны хүүхэд, 40 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 4, хүнд-32, хүндэвтэр-187, хөнгөн 243 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 658, сумдад 797 нийт /1455/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 177 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 13815 нь эдгэрсэн  байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 19 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 317 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 3 нь 1 дүгээр тун, 4 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56050 хүн буюу 88,2 хувь нь 1 дүгээр тунд, 52355 хүн буюу 82,4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 25 хүн хамрагдаж нийт 5250 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ