Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар даатгуулагч /иргэн/-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аяныг улс орон даяар зохион байгуулж байна. Аяныг энэ оны 10 дугаар сарын 10 хүртэл өрнүүлнэ.
Энэхүү аяныг Ховд аймагт зохион байгуулах дэд ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулан Засаг даргын захирамжаар байгуулж, 09 дүгээр сарын 15-аас хяналт, шалгалтыг төлөвлөгөөний дагуу эхлүүлээд байна.
Хяналт шалгалтыг холбогдох хуулийн дагуу даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг цахим мэдээллийн сангийн бүртгэл, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын болон Эмнэлэг хяналтын комиссын шийдвэр, иргэний эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл /амбулаторийн карт, үзлэг, оношилгоо, шинжилгээний дүн, дүгнэлт/, иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэлд тулгуурлан цахим болон бодит хэлбэрээр явуулах юм.
Иргэдийн санал хүсэлтийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 7043-1286 дугаарын утсаар болон Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Нямгарав, 99478813 дугаарын утсаар авч байна.