ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 274 хүн эдгэрч, шинээр 142 тохиолдол батлагджээ



2021 оны 09 дүгээр сарын 23-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 24-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 487 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 123 эерэг, 64 сорьцод PCR шинжилгээ хийхэд 19 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 142-оор нэмэгдэж нийт 14600 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 8, Булган сумаас 14, Буянт сумаас 2, Дарви сумаас 6, Дуут сумаас 11, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 6, Манхан сумаас 6, Мөст сумаас 5, Үенч сумаас 4, Чандмань сумаас 10, Цэцэг сумаас 4, Эрдэнэбүрэн сумаас 7 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 58 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.24/ байдлаар нийт 519 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 273 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 39 нь “Ач заяа” эмнэлэгт, 207 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 41 нь 0-18 насны хүүхэд, 36 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 1, хүнд-24, хүндэвтэр-175, хөнгөн 319 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 947, сумдад 809 нийт /1756/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 274 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 12195 нь эдгэрсэн  байна. Нас баралт бүртгэгдээгүй, 17 хэвээр байна.  

Сүүлийн 24 цагт нийт 139 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 11 нь 1 дүгээр тун, 67 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55996 хүн буюу 88,1 хувь нь 1 дүгээр тунд, 52230 хүн буюу 82,1 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 61 хүн хамрагдаж нийт 4618 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ