ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 215 хүн эдгэрч, шинээр 154 тохиолдол батлагдаж нас баралт 1-ээр нэмэгджээ



2021 оны 09 дүгээр сарын 22-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 23-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 382 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 126 эерэг, 74 сорьцод PCR шинжилгээ хийхэд 28 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 154-өөр нэмэгдэж нийт 14457 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 2, Булган сумаас 26, Буянт сумаас 3, Дарви сумаас 4, Дуут сумаас 9, Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 16,  Манхан сумаас 4, Мянгад сумаас 3, Үенч сумаас 6, Чандмань сумаас 2, Цэцэг сумаас 7, Ховд сумаас 5, Эрдэнэбүрэн сумаас 5 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 68 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.23/ байдлаар нийт 543 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 298 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 44 нь “Ач заяа” эмнэлэгт, 201 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 44 нь 0-18 насны хүүхэд, 39 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-33, хүндэвтэр-180, хөнгөн 330 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 1027, сумдад 827 нийт /1854/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 215 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 11954 нь эдгэрсэн  байна. Харин Мянгад сумын харьяат иргэн Б. 66 настай, эмэгтэй. Коронавирусаар үүсгэгдсэн халдварт өвчин, нэн хүнд хэлбэр /архаг, хууч өвчний хавсарсан эмгэгтэй/-ийн оношоор БОЭТ-ийн “Тусгаарлах эмнэлэг”-ийн "Эрчимт эмчилгээний тасаг"-т эмчлүүлж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нас барсаныг ЭМЯ-аас ковидын шалтгаант нас баралт гэж бүртгэжээ. Нас баралт 1-ээр нэмэгдэж нийт 17 болж байна.  

Сүүлийн 24 цагт нийт 82 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 8 нь 1 дүгээр тун, 23 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55985 хүн буюу 88,1 хувь нь 1 дүгээр тунд, 52163 хүн буюу 82,1 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 61 хүн хамрагдаж нийт 4474 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ