Аймгийн онцгой комиссоос мал, махны үнийг бууруулах чиглэлээр “Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпораци”, “Хан Жаргалант” хоршоотой хамтран "Таван Баялаг" зах дээр мал, махны худалдаа явуулж байна.
Тодруулбал мал, махны үнийг бууруулж, тогтворжуулах зорилгоор малчдын гар дээрээс мал худалдан авч, нэмүү өртөг шингээхгүйгээр иргэдэд зах зээлийн хямд үнээр худалдан, борлуулж байна.
“Таван баялаг” захын нэг, хоёрдугаар хашаанд “Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпораци”- аас өдөрт 50 орчим мал нийлүүлэн худалдаалж эхлээд байна. Малын ханш одоогоор төлөг 120 мянга, эм хонь 150-155 мянга, эр хонь 200 мянган төгрөгийн үнэтэй байна.
Энэ үйл ажиллагаа 12 дугаар сарын 10 хүртэл үргэлжилж, нийт 4500 гаруй малыг дээрх үнээр худалдан борлуулах юм. Ингэснээр мал, махны үнэ тогтворжиж, иргэдийн худалдан авалтад тодорхой хэмжээний хэмнэлт гарах боломж бүрдэж байгаа юм.