ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 289 хүн эдгэрч, шинээр 173 тохиолдол батлагджээ



2021 оны 09 дугаар сарын 21-ний 08:00 цагаас 09 дүгээр сарын 22-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 453 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 150 эерэг, 48 сорьцод PCR шинжилгээ хийхэд 23 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 173-аар нэмэгдэж нийт 14303 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 1, Булган сумаас 22, Буянт сумаас 1, Дарви сумаас 5, Дуут сумаас 3, Зэрэг сумаас 4,  Манхан сумаас 1, Мөнххайрхан сумаас 2, Мөст сумаас 4, Мянгад сумаас 2, Үенч сумаас 6, Чандмань сумаас 3, Цэцэг сумаас 5, Ховд сумаас 3, Эрдэнэбүрэн сумаас 7 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 104 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.22/ байдлаар нийт 540 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 310 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 40 нь “Ач заяа” эмнэлэгт, 190 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 45 нь 0-18 насны хүүхэд, 39 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 1, хүнд-34, хүндэвтэр-173, хөнгөн 335 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 1073, сумдад 827 нийт /1900/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 289 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 11739 нь эдгэрсэн  байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 16 хэвээр байна. 

Сүүлийн 24 цагт нийт 76 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 4 нь 1 дүгээр тун, 27 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55977 хүн буюу 88,1 хувь нь 1 дүгээр тунд, 52140 хүн буюу 82,1 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 45 хүн хамрагдаж нийт 4413 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ