2021 оны 09 дугаар сарын 18-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 19-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 366 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 119 эерэг, 91 сорьцод PCR шинжилгээ хийхэд 22 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 141-ээр нэмэгдэж нийт 13771 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 4, Дарви сумаас 5, Дуут сумаас 1, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 15, Мөст сумаас 6, Мянгад сумаас 5, Үенч сумаас 8, Цэцэг сумаас 4, Эрдэнэбүрэн сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 91 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.19/ байдлаар нийт 653 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 378 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 42 нь “Ач заяа” эмнэлэгт, 233 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 62 нь 0-18 насны хүүхэд, 50 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 3, хүнд-40, хүндэвтэр-222, хөнгөн 388 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 1345, сумдад 1035 нийт /2380/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 325 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 10707 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 16 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 104 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 4 нь 1 дүгээр тун, 23 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55965 хүн буюу 88,1 хувь нь 1 дүгээр тунд, 52064 хүн буюу 81,9 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 77 хүн хамрагдаж нийт 4079 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"