-Аргын тооллын 8 сарын 29. Ням (Адьяа) гараг (2021)



-Аргын тооллын 8 сарын 29. Ням (Адьяа) гараг (2021)
-Билгийн тооллын 22, шарагчин тахиа, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал шороо, мэнгэ 1 цагаан, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:06-19:39.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Гэвч туулай, бар жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, замд гарахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ