Нэгдүгээр ангид орох хүүхдүүдийн цахим бүртгэл өнөөдөр дуусна



ЕБ-ын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэлийг энэ жил орон даяар цахимаар зохион байгуулж буй. Ховд аймгийн хэмжээнд энэ хичээлийн жил нэгдүгээр ангид нийт 2126 хүүхэд элсэх албан ёсны тоог аймгийн БСУГ-аас гаргажээ. Зургаан настнуудын хичээлийн бүртгэл энэ сарын 16-наас эхлэн цахимаар явагдаж эхэлсэн бөгөөд аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэх сурагчдын  /2021.08.24-ний байдлаар/ 925 нь сургуульдаа бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулсан байна.  

Цахим бүртгэл өнөөдөр /2021.08.25/ 17:00 цагт хаагдана. Бүртгэлээ баталгаажуулаагүй 6 настнууд болон өмнөх жилүүдэд нэгдүгээр ангид элсэн орж чадаагүй 7 болон түүнээс дээш насны хүүхдүүд байвал энэ сарын 26-наас эхлэн харьяа газрынхаа сургуулийн элсэлтийн комисст өөрийн биеэр бичиг баримттайгаа очиж хүүхдээ элсүүлэх боломжтой аж. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ