“ШУУРХАЙ ШТАБ” хуралдаж “ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГ”-ийг дахин нэгээр нэмэгдүүлэхээр болжээ



Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “ШУУРХАЙ ШТАБ” өнөөдөр /2021.08.23/ хуралдаж коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцэн хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.



Тухайлбал,

-Өмнөх хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг илүү үр дүнд хүргэх үүднээс өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, халдвартай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, эмчилгээний багцыг тухайн өдөрт нь хүргэж ажиллах,

-Иргэдийн хэт бөөгнөрөл үүсгэхгүй байх, эмч, мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс дахин нэг ”ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГ”-ийг ХДТ-ын өмнөх талбайд байршуулж халдвартай иргэний ойрын хавьтал болох зөвхөн шинж тэмдэг илэрсэн иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах,

-Халдвар авсан иргэд эмчилгээнийхээ хугацаанд гэртээ байж халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа нь халдвар тархах нэг эрсдэл болж байгаа. Тийм учраас чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын ажил хариуцсан албан тушаалтан, хэвлэл мэдээлэл, иргэдийн төлөөллөөс бүрдсэн “ХЯНАЛТЫН БАГ” томилж ажиллуулах, эх сурвалжийг нууцалж иргэд, оршин суугчдаас мэдээлэл авах,

-Т.Шинэбаяр захиралтай “Ач заяа” эмнэлэгтэй зөвшилцсөний үндсэн дээр орны тоог 40-өөр нэмэгдүүлж халдвартай иргэний биеийн байдлыг эрэмбэлэн зайлшгүй хэвтүүлэн эмчлэх шаардлагатай иргэдийг тухайн эмнэлэгт тээвэрлэн хүргэх зэрэг шийдвэрийг гаргаж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахаар боллоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ