Сүүлийн 24 цагт /08.21-08.22/ 203 хүнээс Коронавируст халдвар илэрчээ



2021 оны 08 дугаар сарын 21-ний 08:00 цагаас 08 дугаар сарын 22-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 287 сорьцод PCR шинжилгээ хийхэд 69 эерэг, 414 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 134 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 203-аар нэмэгдэж нийт 4954 боллоо. 
Тодруулбал,  Алтай сумаас 8, Дарви сумаас 3, Дуут сумаас 3, Зэрэг сумаас 1, Манхан сумаас 10, Мөст сумаас 4, Үенч сумаас 2, Чандмань сумаас 2, Ховд сумаас 4, Цэцэг сумаас 3, Эрдэнэбүрэн сумаас 1, Булган сумаас 13 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 149 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.22/ байдлаар 302 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 40 нь 0-18 насны хүүхэд, 43 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-8, хүнд-20, хүндэвтэр-132 бусад нь хөнгөн. 

Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 147 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 10 нь хүүхэд байна. Биеийн байдал нь нэн хүнд 1, хүнд-2, хүндэвтэр-14 бусад нь хөнгөн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 1194, сумдад 233 нийт /1427/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 79 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 3202 нь эдгэрлээ. 

Сүүлийн 24 цагт 3 хүн вакцины 2 дахь тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 50374 хүн буюу 79.3 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.

Өнөөдрийн /2021.08.22-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1751 иргэн гэрийн тусгаарлалтад байна. 

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ