Аймгийн Онцгой комиссын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар БОЭТ болон Өрхийн Эрүүл мэндийн төв, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд коронавируст халдвар авч эмчлүүлж буй иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээ, эмчилгээний чанар хүртээмж, санхүүгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.
Үүний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ийн дарга Б.Даваадоржоор ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж тодорхой үүрэг чиглэл өглөө.
Ажлын хэсэг өнөөдрөөс /2021.08.19/ БОЭТ, Өрхийн эрүүл мэндийн төвүүд зарим сумдад ажиллаж хяналт үнэлгээ хийн, үр дүнг нь аймгийн Онцгой комисс, Засаг даргын зөвлөлд танилцуулах юм.