Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав



Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг баруун бүсийн аймагт томилолтоор ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр /2021.08.18/ Ховд аймагт ажиллав.



Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзаж коронавируст халдварын нөхцөл байдал, ХАА-н болон төв суурин газрын өвөлжилт, хаваржилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа тухай болон тулгамдаж буй зарим асуудлын талаар мэдээлэл сонслоо.



Энэ үеэр Ховд аймгийн удирдлагууд 40 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглах Фургон машин-3, ОХУ-аас Баян-Өлгий аймгаар дамжуулан шатахуун оруулж ирэх, байгалийн гамшигт өртөж орон гэргүй болсон айл өрхүүдэд гэр олгох, орон нутгийн онцлог, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс Булган боомтоор барилгын материал оруулж ирэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ. С.Амарсайхан орон нутгийн удирдлагуудын хүсэлт, тулгамдаж буй зарим асуудлыг цаг алдалгүй, шуурхай шийдвэрлэж ажиллахаа илэрхийлэв.

ВИДЕО:



Өнөөдрийн байдлаар Ховд аймагт коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж 4000 гаруй болсон. Мөн дельта вирусний 11 тохиолдол батлагдлаа. Зөвхөн Ховд аймаг төдийгүй дэлхий нийт энэ цар тахалтай тэмцэх, сэргийлэх, хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа учраас аль болох иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулах, орны нөөц, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллах хэрэгтэйг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ онцоллоо.  






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ