2021 оны 08 дугаар сарын 13-ны 8:00 цагаас 08 дугаар сарын 14-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 456 сорьцод PCR шинжилгээ хийхэд 75 эерэг, 81 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 37 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 112-оор нэмэгдэж нийт 3529 боллоо.
Тодруулбал, Ховд сумаас 3, Манхан сумаас 2, Мянгад сумаас 1, Цэцэг сумаас 3, Мөнххайрхан сумаас 1, Дөргөн сумаас 1, Үенч сумаас 1, Чандмань сумаас 1, Зэрэг сумаас 3, Булган сумаас 2, Буянт сумаас 4, Мөст сумаас 1, Дуут сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 87 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.14/ байдлаар 274 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 33 нь 0-18 насны хүүхэд, 14 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-1, хүнд-17, хүндэвтэр-96 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 61 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 525, сумдад 90 нийт /615/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 39 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2771 нь эдгэрчээ.
Харин БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т биеийн байдал нь маш хүнд байсан Жаргалант сумын харьяат, 75 настай эрэгтэй, иргэн Б. Коронавирусний халдвар, архаг, хууч өвчний хавсарсан оношоор 08 дугаар сарын 13-ны шөнө нас баржээ. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл, төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн /2021.08.14-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2491 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Сүүлийн 24 цагт нийт 253 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 173 нь вакцины 2 дахь, 80 нь 1 дэх тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 54936 хүн буюу 86,3 хувь нь 1 дүгээр тунд, 49748 хүн буюу 78,0 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"