Ирэх 7 хоногийн Даваа гарагт аймгийн Онцгой комисс хуралдана



Өнөөдөр /2021.08.12/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб" хуралдлаа. Хурлаар коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй, анхаарах асуудлын талаар санал солилцов.



Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл, 2021-2022 оны хичээлийн жилийг угтан аймгийн хэмжээнд халдваргүйтгэл хийх ажлыг эрчимжүүлэх, вакцины татан авалтыг зохион байгуулах, гарч буй зардлын тооцоо гаргаж шийдвэрлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.


Хурлын төгсгөлд ирэх 7 хоног буюу 08 дугаар сарын 16-ны 15:00 цагт аймгийн Онцгой комиссын гишүүдийн хурал зохион байгуулж энэ үеэр чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсон цаашид хийж хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар зохих шийдвэр гаргуулахаар боллоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ