"Баруун бүсийн хурд Ховд 2021" хурдан морьдын уралдааны түрүүг "Бонго жи-3" автомашинаар байллаа

May be an image of 8 people, people standing and outdoors

Монголын Морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой, Гиннесийн уралдааны 8 жилийн ойд зориулсан "Баруун бүсийн  хурд Ховд 2021" хурдан морьдын уралдааныг энэ сарын 6-9-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа. Хурдан морьдын уралдаан “Бөөр харын урд” хэмээх газар болсон бөгөөд 17 аймгаас ирсэн 9 насны 1599 шандаст хурдан хүлэг тоосоо өргөжээ. Тодруулбал, Даага 179, Шүдлэн 226, Хязаалан 233, Соёолон 199, Азарга 221, Их нас 362, Сонгомол бага нас 49, Сонгомол дунд нас 62, Сонгомол дээд нас 68 хурдан хүлэг уралдав.

May be an image of 5 people, people standing, horse and outdoors

“Даага”-ны уралдаанд:
Түрүү магнай Төв аймгийн Зуун мод сумын харьяат н.Батдоржийн халтар
Аман хүзүү УБ хот Хан уул дүүрэг МУ-ын АУ М.Алтан-Очирийн халтар
Айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын харьяат МУ-ын ТМУ Б.Далайгийн зээрд халзан
Айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын харьяат МУ-ын АУ н.Нямжавын буурал
Айргийн тавд Увс аймгийн Түргэн сумын харьяат ААУ С.Анхбаярын хээр

“Шүдлэн” насны уралдаанд:
Түрүү магнай Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Д.Давааноровын хээр
Аман хүзүү Увс аймгийн Түргэн сумын харяат С.Анхбаярын хүрэн
Айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Н.Эрдэнэдалайн хээр
Айргийн дөрөвт Хэнтий аймгийн Галшар сумын харьяат А.Амарбатын хонгор халзан
Айргийн тавд Ховд аймгийн Чандмань сумын харьяат МУ-ын МУ Б.Ерөөлтийн халтар

May be an image of 4 people, people standing, horse and outdoors

“Хязаалан” насны уралдаанд: 
Түрүү магнай Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат ААУ н.Баярсайханы хээр
Аман хүзүү Увс аймгийн Өндөрхангай  сумын харьяат н.Батсайханы хул халзан
Айргийн гуравт Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Н.Дөлгөөний халиун
Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат П.Бямбацэрэнгийн хонгор халзан
Айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Б.Амарбаясгалангийн хүрэн

May be an image of 7 people, people standing and outdoors

“Соёолон” насны уралдаанд:
Түрүү магнай Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Н.Мөнхзоригийн зээрд
Аман хүзүү Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат нТөмөрбаатарын зээрд
Айргийн гуравт Сүхбаатар аймгийн харьяат МУ-ын АУ н.Анхбаатарын бор
Айргийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат ААУ Б.Баатарбилэгийн хээр
Айргийн тавд Ховд аймгийн Алтай сумын харьяат МУ-ын МУ Ц.Гантөмөрийн буурал

“Азарга”-ны уралдаанд:
Түрүү магнай УБ хот Сүхбаатар дүүрэг н.Жавхлангийн хээр
Аман хүзүү Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат ААУ С.Дамбажавын хээр
Айргийн гуравт Ховд аймгийн Буянт сумын харьяат ААУ С.Төмөрийн хээр
Айргийн дөрөвт  Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Б.Эрдэнэ-Очирийн хар
Айргийн тавд Хөвсгөл аймгийн Галт сумын А.Түмэнбаярын хүрэн халзан

“Их нас”-ны уралдаанд:
Түрүү магнай Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат ААУ С.Энхтөрийн өсгийн цагаан
Аман хүзүү Увс аймгийн Түргэн сумын харьяат С.Анхбаярын ухаа халзан
Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Д.Давааноровын бор
Айргийн дөрөвт Увс аймгийн Зүүнговь сумын харьяат МУ-ын ТМУ Б.Далайн зээрд халзан
Айргийн тавд Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Дамдиннямын хээр

May be an image of 4 people, people standing, horse and outdoors

“Сонгомол бага нас"-ны уралдаанд:
Түрүү магнай Архангай аймгийн Өндөр улаан сумын харьяат н.Батсайханы толин хүрэн
Аман хүзүү Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат С.Жигүүрийн  хээр
Айргийн гуравт Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Д.Батсайханы сартай хонгор
Айргийн дөрөвт УБ хот налайх дүүрэг Н.Батболдын наран хонгор
Айргийн тавд Архангай аймгийн харьяат Б.Үүрцайхын хүрэн халзан

“Сонгомол дунд нас”-ны уралдаанд:
Түрүү магнай Ховд аймгийн Мянгад сумын харьяат МУ-ын МУ З.Мэндсайханы халтар
Аман хүзүү Архангай аймгийн Өндөр улаан сумын харьяат Ө.Дамдинсүрэнгийн хүрэн
Айргийн гуравт Архангай аймгийн Цахир сумын харьяат Ц.Отгонболдын баавар халтар 
Айргийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Пүрэвжаргалын халтар
Айргийн тавд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат МУ-ын ТМУ Б.Далайн бор халзан

“Сонгомол дээд нас”-ны уралдаанд:
Түрүү магнай Завхан аймгийн Тосон сумын харьяат С.Баярсайханы бор
Аман хүзүү Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Д.Лувсанцэрэнгийн хээр халзан
Айргийн гуравт Төв аймгийн Заамар сумын харьяат Ч.Уламбаярын хүрэн
Айргийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат МУ-ын МУ Б.Ерөөлтийн хул
Айргийн тавд Архангай аймгийн Цахир сумын харьяат О.Мэндбаярын халтар халзан 
тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, түмэн олноо баярлууллаа. 

May be an image of 4 people, people standing and outdoors

Түрүү морьдын шагналыг М.Ганзориг захиралтай Ховдын өргөө ХХК, МУ-ын МУ Б.Ерөөлт даргатай Алтайн унага морин спорт уяачдын холбоо, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Ховд аймгийн Дөргөн сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, Гарьд зам компанийн дарга, МУ-ын АУ Н.Батбаяр, Д.Сурмаажав захиралтай Бадамлах дөл ХХК, Ц.Цогтбаяр даргатай Жаргалант сумын Уяачдын холбоо ивээн тэтгэж, "Бонго жи-3" автомашинаар, аман хүзүүдсэн морьдын шагналыг Мөст цэвэрлэг булаг ХХК-ний захирал, Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Т.Баярсайхан, Ховд аймгийн ИТХ-ын дарга асан Б.Баярсайхан, Ховд аймгийн Засаг дарга асан Л.Галбадрах нар ивээн тэтгэж мотоциклоор тус тус байллаа. 

May be an image of 8 people, people standing, motorcycle and outdoors

May be an image of 4 people, people standing, horse and outdoors

May be an image of motorcycle and outdoors

May be an image of 3 people, people standing, horse and outdoors

May be an image of one or more people, people standing, horse and grass  




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ