2021 оны 08 дугаар сарын 11-ний 8:00 цагаас 08 дугаар сарын 12-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 513 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 138-аар нэмэгдэж нийт 3323 боллоо.
Тодруулбал, Ховд сумаас 18, Манхан сумаас 2, Алтай сумаас 1, Цэцэг сумаас 1, Мөст сумаас 2, Буянт сумаас 2, Дарви сумаас 1, Дөргөн сумаас 4, Дуут сумаас 2, Эрдэнэбүрэн сумаас 1, Мөнххайрхан сумаас 1, УБ хотоос ирсэн 1, Баян-Өлгий аймгаас ирсэн 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 101 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Хайрхан багт оршин суух 1,
-Тахилт багт оршин суух 3,
-Магсаржав багт оршин суух 13,
-Наран багт оршин суух 7,
-Буянт багт оршин суух 22,
-Бугат багт оршин суух 5,
-Бичигт багт оршин суух 3,
-Цамбагарав багт оршин суух 9,
-Рашаант багт оршин суух 6,
-Баатархайрхан багт оршин суух 2,
-Алагтолгой багт оршин суух 3,
-Жаргалан багт оршин суух 20,
-Багийн хаяг нь тодорхойгүй 7 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.12/ байдлаар 207 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 41 нь 0-18 насны хүүхэд, 12 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-2, хүнд-21, хүндэвтэр-80 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 56 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 427, сумдад 87 нийт /514/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 78 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2578 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.08.12-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2312 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Сүүлийн 24 цагт нийт 201 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 90 нь вакцины 2 дахь, 111 нь 1 дэх тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 54802 хүн буюу 86,3 хувь нь 1 дүгээр тунд, 49481 хүн буюу 77,9 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"
ВИДЕО: