Сүүлийн 24 цагт /08.10-08.11/ 130 хүнээс Коронавируст халдвар илэрчээ



2021 оны 08 дугаар сарын 10-ны 8:00 цагаас 08 дугаар сарын 11-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 548 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 130-аар нэмэгдэж нийт 3185 боллоо. 
Тодруулбал, Зэрэг сумаас 1, Алтай сумаас 2, Цэцэг сумаас 1, Үенч сумаас 2, Буянт сумаас 4, Мянгад сумаас 1, УБ хотоос ирсэн 2, Баян-Өлгий аймгаас ирсэн 4 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 113 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Хайрхан багт оршин суух 5
-Тахилт багт оршин суух 4,
-Магсаржав багт оршин суух 11,
-Наран багт оршин суух 13,
-Буянт багт оршин суух 8,
-Бугат багт оршин суух 5,
-Бичигт багт оршин суух 12,
-Цамбагарав багт оршин суух 10,
-Рашаант багт оршин суух 4,
-Баатархайрхан багт оршин суух 7, 
-Алагтолгой багт оршин суух 2,
-Жаргалан багт оршин суух 5,
-Багийн хаяг нь тодорхойгүй 27 иргэн байна.



Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.11/ байдлаар 207 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 40 нь 0-18 насны хүүхэд, 13 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-2, хүнд-22, хүндэвтэр-65 бусад нь хөнгөн. 

Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 63 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

Тэгвэл Жаргалант суманд 391, сумдад 113 нийт /504/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 91 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2500 нь эдгэрлээ. 


Өнөөдрийн /2021.08.11-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2207 иргэн гэрийн тусгаарлалтад байна. 

Сүүлийн 24 цагт нийт 178 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 96 нь вакцины 2 дахь, 82 нь 1 дэх тунг хийлгэжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 54691 хүн буюу 86,1 хувь нь 1 дүгээр тунд, 49391 хүн буюу 77,7 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. 

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ