Дэзэрэт олон улсын энэрэлийн байгууллага /ДОУЭБ/ нь дэлхийн 189 оронд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад 1992 оноос үйл ажиллагаа явуулж хүмүүнлэгийн төслүүд хэрэгжүүлж эхэлсэн байна. Үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд Ховд аймагт шинээр байгуулагдсан 50 ортой Хүүхдийн шинэ эмнэлэгт нийт 70 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 90 ширхэг ор, зөөлөн эдлэл, хамгаалах хувцас, хэрэгслийн хамт хандивлажээ. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн цагаас хойш буюу энэ оны 4 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн Засаг дарга Дэзэрэт олон улсын энэрэлийн байгууллагатай цахимаар холбогдож хамтран ажиллах хүсэлт тавьжээ. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн удаа цахимаар уулзалт хийж ажилласны үр дүнд энэ удаагийн төслийг ийнхүү амжилттай хэрэгжүүллээ. ВИДЕО: Огноо: 8/8/2021 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1248 Мэдээ таалагдсан: