Сүүлийн 24 цагт /08.07-08.08/ 21 хүнээс Коронавируст халдвар илэрчээ



2021 оны 08 дугаар сарын 07-ны 8:00 цагаас 08 дугаар сарын 08-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 81 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 21-ээр нэмэгдэж нийт 2926 боллоо. 
Тодруулбал, Мөнххайрхан сумаас 5, Буянт сумаас 3, Ховд сумаас 2, Дөргөн сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 10 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Магсаржав багт оршин суух 1, 
-Буянт багт оршин суух 1,
-Жаргалан багт оршин суух 5,
-Бугат багт оршин суух 1,
-Тахилт багт оршин суух 1,
-Хайрхан багт оршин суух 1 иргэн байна.



Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.08/ байдлаар 209 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 43 нь 0-18 насны хүүхэд, 8 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-2, хүнд-17, хүндэвтэр-65 бусад нь хөнгөн. 

Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 40 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

Тэгвэл Жаргалант суманд 387, сумдад 72 нийт /459/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 25 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2254 нь эдгэрлээ.


Өнөөдрийн /2021.08.08-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2339 иргэн гэрийн тусгаарлалтад байна. 

Сүүлийн 24 цагт нийт 40 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 9 нь вакцины 2 дахь, 31 нь 1 дэх тунг хйилгэжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 54507 хүн буюу 85,8 хувь нь 1 дүгээр тунд, 49191 хүн буюу 77,4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. 

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ