Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас гарснаас хойш тасралтгүй 39 дэх өдрөө гүйж нийт 1737 км зам туулаад байна. Түүнийг өчигдөр /07.09/ Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд очиход мөрдэс нэгт нөхөд нь буюу хурандаа Н.Мягмарцоож захирагчтай Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан хүндэтгэл үзүүлэн угтан авчээ.Эх орны хүү, эр цэрэг гүйсээр байна. Маргааш /07.11/ өглөөний гүйлтээрээ тус аймгийн Мөрөн сумыг дайран өнгөрнө. Монгол цэргийн тэсвэр хатуужлын нэгэн том толь болж яваа ахлах ахлагчид Дорнод аймаг ороход ердөө 400 хүрэхгүй км зам үлджээ. Огноо: 7/10/2021 Төрөл: Урлаг, Спорт Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 4810 Мэдээ таалагдсан: