Ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр /07.02/ 31 дахь өдрөө гүйж 1346 гаруй км зам туулан Төв аймгийн Лүн сумын нутгаас 10 км өнгөрчээ. Тэрбээр Ховд➡️Говь-Алтай➡️Баянхонгор➡️Өвөрхангай➡️Булган➡️Төв аймаг гээд 6 дахь аймгийнхаа нутагт гүйж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд өдөрт 45-50 км гүйж байсан бол энэ зайг дахин нэмэгдүүлж өчигдрийн буюу 30 дахь өдрийн гүйлтээрээ 100 км замыг туулах зорилт тавьсан байна. Өөрийгөө илүү сорьсон энэ өдрийн гүйлтээрээ 90 км замыг нийт 13 цаг 45 минутын хугацаанд туулсан байна. Тэрбээр цаг агаар, замын нөхцөл байдлаас шалтгаалан 1 цагт 6-8 км замыг туулж байна гэж ярьлаа.ВИДЕО: Эр зориг, тэсвэр хатуужил гарган Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг эвдэж буй Э.Даваажамц яах аргагүй Ховд нутгийн төдийгүй эх орны бахархалт хүү юм. Огноо: 7/2/2021 Төрөл: Урлаг, Спорт Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1782 Мэдээ таалагдсан: