Э.Даваажамц Төв аймгийн Эрдэнэ сант сум өнгөрч Лүн чиглэлд гүйж байна



Дорнод аймгийн төв Чойбалсан хот хүртэл гүйх зорилготой Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр Төв аймгийн нутаг руу оржээ. Яг одоогоор Эрдэнэ сант сум өнгөрөөд Лүн чиглэлд гүйж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд 1256 км зам туулсан. Одоо Улаанбаатар хот ороход 270-аад км үлдээд байна. Анх өдөрт 40-45 км гүйж байсан бол одоо өдөрт тогтмол 50 км гүйж байна гэж Э.Даваажамц хэллээ.

Алс холын замд өдөр бүр гүйх нь хувь хүнээс ихээхэн эр зориг, тэсвэр хатуужил шаардана. Мөн холын замд гүйгээд ирэхэд нь хоол унд, амрах орчинг нь бүрдүүлэхээс эхлээд сэтгэл санааны дэмжлэг машид чухал. Э.Даваажамцын эрүүл мэндийг хянах, зөвлөгөө өгөхөөр ЗХ-ний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо ажиллаж байгаа бол тогоочоор түүний эхнэр М.Мөнхзаяа, жолоочоор түүний хүргэн ах М.Одгэрэл  нар ажиллаж явна. 

Эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гүйж буй Э.Даваажамцыг дасгалжуулж, нэгэн зорилгын төлөө хамтдаа урагшилж буй энэ баг хамт олонд амжилт хүсье. Алтан шар зам нь өлзийтэй байг ээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ