Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг хэвээр хадгалах, санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ



Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг харгалзан үзээд:  
1.     Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах;
2.     Монголбанкаас урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 3-р улиралд олгох санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа.

Бодлогын хүүг хэвээр хадгалах, санхүүжилтийн хэмжээний

тухай

Дугаар:2021/02

Огноо: 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг харгалзан үзээд:  

1.     Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах;

2.     Монголбанкаас урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 3-р улиралд олгох санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа.

Жилийн инфляц энэ оны 5 дугаар сард улсын хэмжээнд 6.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.7 хувьтай гарав. Инфляцад нэг талаас эдийн засгийн сэргэлт тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа бол дийлэнх хэсгийг суурь үеийн нөлөө, түр зуурын шинжтэй нийлүүлэлтийн хүчин зүйлс тайлбарлаж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц богино хугацаанд өсөх хэдий ч 2022 оноос зорилтын орчимд тогтворжино. 

Дэлхийн эдийн засгийн идэвхжил сэргэж, эрдэс бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, экспортын үнэ оны эхнээс өндөр түвшинд хадгалагдаж байна. Ийнхүү гадаад орчин сайжирч, эдийн засгийн ихэнх салбар сэргэлтийн төлөвт шилжсэнээр эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд хүлээлтээс өндөр гарлаа. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээний нөлөө, гадаад орчны сэргэлтийг тусган эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэмэгдүүллээ. Гэхдээ КОВИД-19 цар тахлын дотоод тархалттай холбоотойгоор эдийн засгийн салбаруудын өсөлт харилцан ялгаатай, цаашдын төлөв жигд бус байгаагийн дээр тодорхой бус байдал буурахгүй байна.

Төв банкны зүгээс КОВИД-19 цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахаар шат дараатайгаар авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, шинээр нэвтрүүлсэн санхүүжилтийн хэрэгслүүд, санхүүгийн хөнгөлөлтийн зохицуулалтууд нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, санхүүгийн салбарын тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж байна.

Мөнгөний бодлогын одоогийн төлөв нь инфляцын зорилттой нийцтэй байгаа бөгөөд цаашид эдийн засгийн идэвхжил, төлөвтэй уялдуулан инфляцын зорилтыг хангахад чиглэсэн бодлогын тохируулгыг шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ. 

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ