Коронавируст “КОВИД-19” халдварын 25 тохиолдол бүртгэгдсэний 15 нь Цэцэг сумаас илэрчээ



2021 оны 06 дугаар сарын 18-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 19-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 297 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 25-аар нэмэгдэж нийт 432 болсон байна. 

Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан 3 иргэнээс, Цэцэг сумын 15 иргэнээс, Булган сумын 2 иргэнээс, УБ хотоос ирсэн Жаргалант сумын Алагтолгой багт оршин суух 1 иргэнээс, халдвартай иргэний ойрын хавьтал буюу Тахилт багт оршин суух 1 иргэнээс, УБ хотоос ирээд 5 хоносон 1 иргэн шинж тэмдэг илэрч БОЭТ-д шинжилгээ өгөхөд хамт байсан 2 иргэнээс нь тус тус халдвар илэрчээ.

Цэцэг сумын халдварын голомт хараахан тогтоогдоогүй байгаа, мэргэжлийн байгууллагууд тандалт хийн ажиллаж байна. 

Халдвартай, биеийн байдал нь хөнгөн байгаа зарим иргэдийг тухайн сумдад нь эмчилж байна. Харин хүнд, хүндэвтэр байгаа иргэдийг БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”- рүү тээвэрлэнэ.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.19/ байдлаар 100 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-1, хүндэвтэр-11 бусад нь хөнгөн байна. Сүүлийн 24 цагт 18 хүн эмнэлгээс гарсан ба батлагдсан нийт тохиолдлын 314 эдгэрээд байна.  

Өнөөдрийн /2021.06.19-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 591, тусгаарлан ажиглах байранд 76, гэрийн тусгаарлалтад-515, гэрийн ажиглалтад-456 иргэн байна.  

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ