МАН, МАХН нэгдэж "САНАМЖ БИЧИГ"-т гарын үсэг зурлаа



Монголын улс төрийн ууган хүчин, зууны манлай, зуун жилийн түүхтэй “МОНГОЛ АРДЫН НАМ, МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ НЭГДЭН НИЙЛЭХ ГЭРЭЭ”-г боловсруулан 2021 оны 04 сарын 29-ний өдөр албан ёсоор баталсан байдаг. Тус гэрээнд намын шат шатны байгууллагууд ч мөн үйл ажиллагаагаараа нэгдэн нийлэх зохицуулалтыг тусгасан.



Үүний дагуу Ховд аймгийн Монгол Ардын нам, Монгол ардын Хувьсгалт намын хороод эв нэгдлээ бататгаж өнөөдөр /2021.05.24/ “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа. 



Улмаар МАХН-ын түмтийн дарга, тэргүүлэгчдэд МАН-ын “БАТЛАХ”-ыг гардуулж намын гишүүнчлэлийг нь сэргээлээ.

ВИДЕО:





Энэ үеэр Ховд аймгийн Монгол ардын намын хорооны дарга Б.Дүгэржав: "Намуудын эв нэгдэл, эрх ашиг, үйл хэрэг бүхэн Улс, эх орны хөгжил дэвшил, ард түмний аж амьдралын тогтвортой суурь болох учиртай. Тиймээс хоёр нам нэгдэн нийлж байгаа нь түүхэн үйл явдал төдийгүй цаашид ч нэгдмэл, нэгэн зорилго, үйл хэргийн төлөө хамтран ажиллахыг намын нийт гишүүд, дэмжигчдээсээ уриалж байна" гэлээ. 


Х.Батболд:”Уугуул намдаа эргэн орж намын гишүүнчлэлээ сэргээсэндээ туйлын байртай байна. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд бодлого, үйл ажиллагааны хувьд санал зөрөлдөх, харилцан бие биенээ шүүмжлэх үе байсан ч “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” гэсэн нэгэн зорилго дээр санаа нийлсэн учир эв нэгдлийг эрхэмлэж 100 жилийн түүхэн энэ цаг үед хамтын хүчээ зузаатгалаа. Энэ нь намын мянга мянган гишүүд, дэмжигчдийн “ТАЛАРХАЛ”-ыг хүлээсээр байна” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ