“Ковид-19”-ийн халдварын улмаас аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй болон асаргаанд байдаг, харж хандах үр хүүхэд, ах дүүгүй зарим ахмадуудад аймгийн Засаг даргын тусгай нөөцөөс “ХҮНСНИЙ ДЭМЖЛЭГ” үзүүллээ. Энэхүү дэмжлэгт Жаргалант сумын зорилтот бүлгийн 50 гаруй ахмадуудыг хамруулсан ба тэдэнд мах, гурил, будаа, элсэн чихэр, амны хаалт, дархлаа дэмжих витамин зэргийг олгожээ. Огноо: 4/18/2021 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1837 Мэдээ таалагдсан: