
-Аргын тооллын 1 сарын 22. Пүрэв (Бархасвад) гараг (2026)-Өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 4, өдөр улаан бич, мэнгэ 5 шар, суудал гал, од шувуун хошуут-24, хүчин төгсөх барилдлага. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:31-17:36.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Билгийн өдрийн үр: Үс засуулах, багш, шавь болох, бэрийн үйл, арилжаа наймаа хийх, модны үйл, малын үс, ноос хяргах, мал гаргахад сайн. Дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, мал хөнгөлөх, хэрүүл тэмцэлд муу.
-Гарагийн өдрийн үр: Сургуульд сурах, бичиг зурхай, ном сонсох, номлох, хэвлэх, хурим хийх, багш шавь болох, бэрийн үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл хийх, шинэ гэр, байшин, асар майхан барих, гал тахих, морь уралдуулж эхлэх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, газар хагалах, тариа ногоо, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйлс бүхэнд сайн. Мал гаргахад муу.
-Жил өдрийн үр: Бэрийн үйл, малын хашаа, хороо барих, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэхэд сайн. Шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, ан гөрөө хийх, худаг малтахад муу.
-Мэнгэний өдрийн үр: Хаанд айлтгал өчих, бурхан сахиус тахих, сүмийг сэргээх, равнайлах, оршуулах, тойн болох, ном номлоход сайн. Газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийхэд муу.
-Суудалын өдрийн үр: Гал тахих, чимэг зүүх, бурханд залбирах, төмрийн ба буяны үйлд сайн. Эвлүүлэх, бэрийн үйл, улайн үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйлд муу.
-Барилдлагын өдрийн үр: Өлзийтэй буяны үйл, бурхан сахиус тахих, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 966166686.