Өнөөдрийн /2021.03.13/ 1, 2, 3, 4 дэх ээлжийн шалгалтад оролцогчдоос 32 иргэн тэнцжээ



Төрийн албаны ерөнхий шалгалт Ховд аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, шалгалтыг зохион байгуулах ажлын хэсэг “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн шалгалтыг хууль, журмын дагуу амжилттай зохион байгуулж байна.



Шалгалтын явцад ямар нэгэн зөрчил гараагүй харин шуурганы улмаас 4 дэх хэсгийн шалгалтын үеэр цахилгаан тасалдаж 20 минутын дараа хэвийн үргэлжлүүлэв. 



Шалгалт эхлэхийн өмнө Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Отгонхишиг болон ажил хариуцсан албан тушаалтнууд шалгалтын үеэр анхаарах асуудлын талаар оролцогчдод зөвлөгөө, зааварчилгаа өгч ажиллаж байна. 


Өнөөдрийн 1, 2, 3, 4 дэх ээлжийн шалгалтад оролцогчдоос нийт 32 иргэн тэнцэж төрийн албаны нөөцөд бүртгүүлэх боломжтой боллоо. Яг одоо 5 дахь ээлжийн оролцогчид шалгалтаа өгч байна. 


Шалгалт маргааш /2021.03.14/ тогтоосон цагуудад үргэлжилнэ.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ