Төрийн албаны ерөнхий шалгалт 2 дахь өдрөө үргэлжилж байна



Улс орон даяар явагдаж буй Төрийн албаны ерөнхий шалгалт 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Эхний буюу 03 дугаар сарын 12-ны өдрийн шалгалтад Ховд аймгаас 5 ээлжээр нийт 145 иргэн оролцохоос 123 нь шалгалтаа өгч 26 нь тэнцэн төрийн албаны нөөцөд бүртгүүлэх боломжтой болжээ.



Шалгалтын хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй хэвийн үргэлжилж байна гэж Төрийн албаны зөвлөлийн Ховд дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Отгонхишиг хэллээ.



Өнөөдрийн шалгалтыг мөн 5 ээлжээр зохион байгуулна. Яг одоо 2 дахь ээлжийн оролцогчид шалгалтаа өгч байна.  





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ