2021 оны 02 дугаар сард Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй 76, зөрчлийн шинжтэй 211, залилах 12, танхайрах 17, гэр бүлийн хүчирхийлэл 17, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 16 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Мөн эрүүлжүүлэгдсэн 146 тохиолдол бүртгэгдсэнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил илрүүлж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөрчил гаргасан 28 хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчуулсан байна. Үүнээс 2-р сарын 4 дэх долоо хоног буюу 2021 оны 02-р сарын 21-28-ны өдрүүдэд тус газарт гэмт хэргийн шинжтэй 13, зөрчлийн шинжтэй 96,залилах 4, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 3 гомдол мэдээлэл бүртгэгдсэн бол 42 хүн эрүүлжүүлэгдсэн гэж Ховд аймаг дахь Цаагдаагийн газраас мэдээллээ. Огноо: 3/4/2021 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1501 Мэдээ таалагдсан: