Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөр, нийгмийн хамгаалал, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр 5 дэд хөтөлбөр шинээр боловсруулж, хэрэгжүүлэхээр тусгагдсан. Тухайлбал, “Монгол гэр бүл”, “Залуучуудын хөгжил”, “Ахмадаа ачлая” зэрэг хөдөлмөр эрхлэлтийн зарим дэд хөтөлбөр, төслүүдийг нэрлэж болно. Эдгээр төсөл, хөтөлбөрт ямар асуудал тусгах талаар салбар байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн багш нар болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөллүүдийг оролцуулан анхан шатны хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа.
Цаашид дээрх хөтөлбөрүүдийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж гарсан саналыг нэгтгэн, хөтөлбөрт тусган боловсруулахаар төлөвлөж байна.