Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” өнөөдөр /2021.02.16/ хуралдлаа. Хурлаас аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг 3 хоногийн хугацаагаар сунгасан шийдвэр гаргалаа. Учир нь сар шинийн баярын өмнөхөн Нийслэл Улаанбаатар хот буюу халдварын голомтот бүс нутгаас ирсэн иргэдийн гэрийн ажиглалт, тусгаарлалтын 14 хоногийн хугацаа хараахан дуусаагүй байгаа учраас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс ийм шийдвэр гаргасан байна. Аймгийн хэмжээнд 2021 оны 02 дугаар сарын 03-аас хойш ирсэн нийт 1036 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.
ВИДЕО:Б.Даваазаяа /Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх тасгийн дарга/
-Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Ховд аймгийн нутаг дэвсгэр сум орон нутгаас гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны 00:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 20-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлаж ажиллахыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, /дэд хурандаа Г.Нэргүй/, Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн/, Авто тээврийн төв /Н.Ирэхзаяа/, Сумдын Засаг дарга нарт,
-Хяналтын пост, цэгүүдийн үйл ажиллагааг удирдлага зохион байгууллалтаар хангаж үүрэг гүйцэтгэж байгаа, мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж, хоол хүнс, аюулгүй байдлыг хангуулах заавар зөвлөмж өгч ажиллахыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга /дэд хурандаа Г.Нэргүй/, Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн/, Эрүүл мэндийн газар /Ц.Мягмарсүрэн/, Мэргэжлийн хяналтын газрын дарга /П.Эрдэнэчулуун/, Сумдын Засаг дарга нарт,
3. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж Онцгой комиссыг өдөр бүр мэдээллээр хангаж ажиллахыг аймгийн Шуурхай штабын менежер, Эрүүл мэндийн газар /Ц.Мягмарсүрэн/, Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын орлогч, /дэд хурандаа Г.Нэргүй/ нарт тус тус үүрэг болгосон байна.
Иймд иргэд та бүхэн эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлж, онцын шаардлагагүй бол хөдөлгөөний хязгаарлалтыг зөрчихгүй байхыг анхааруулж байна.