Аймаг, орон нутгийн удирдлагууд Хулгана жилийн гавьяатуудад хүндэтгэл үзүүлэв



Улиран өнгөрч буй Хулгана жилд манай аймгаас 4 хүн төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Монгол улсын гавьяат цолтон боллоо. Тухайлбал, Хөгжмийн зохиолч Н.Цолмон Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Эрүүл мэндийн газрын даргаар олон жил ажилласан Б.Жамсран Монгол улсын хүний гавьяат эмч, Авто тээврийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганболд Монгол улсын гавьяат тээвэрчин цол хүртсэн бол аймгийн Засаг дарга асан, аймгийн Аудитын газрын ахлах аудитор Л.Галбадрах сар шинийн босгон дээр Монгол улсын гавьяат эдийн засагч цол тэмдэг хүртсэн юм.

Өнөөдөр /2021.02.11/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар гавьяатуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ