Ховд аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлсэнээр Ховд аймгийн хэмжээнд 100 болон түүнээс дээш настай таван иргэн байна. Үүнээс хамгийн ахмад нь 103 настай, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн иргэн Х.Амила гуай юм.
Тэрбээр 1918 оны хоёрдугаар сарын 5-нд Ховд суманд мэндэлжээ. Х.Амила гуай 15 хүүхэд төрүүлж өсгөсөн. Өдгөө 100 гаруй ач, зээ, үр хүүхдүүдийн хамт энх тунх аж төрж байна. Үүнээс гадна Ховд аймгийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 97 ба түүнээс дээш насны 14 иргэн байна. Эдгээр иргэний 13 нь эмэгтэй, нэг нь эрэгтэй аж. Тэдний 4 нь аймгийн төвд, 5 нь сумын төвд, хөдөө 5 амьдарч байна гэж Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
ВИДЕО:Х.Мөнхзолбоо Ховд аймгийн Статистикийн хэлтсийн Хүн ам хариуцсан мэргэжилтэн