Өнөөдөр /2021.02.10/ Хэлний бодлогын Ховд аймгийн салбар зөвлөлөөс Төрийн албаны салбар зөвлөл, БСУГ хамтарсан хурал зохион байгууллаа.
Хурлаар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, ажиллах журмыг өөрчлөн батлах, 2021 оны ажлын төлөвлөгөөг боловсруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр:
- Төрийн албан хаагчдын монгол хэл, бичгийн мэдлэг, чадварын түвшин тогтоох үйл ажиллагааг зохион байгуулах,
- Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3, “Монгол хэл, бичиг” аймгийн дэд хөтөлбөрүүдийг иргэдэд танилцуулах,
- Байгууллагуудын хаягийг үндэсний бичиг болон кирилл бичгээр хослуулан бичих,
- Албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулахад архив, бичиг хэргийн ажилтнууд, төрийн албан хаагчдыг чадваржуулах,
- Төрийн бүх шатны байгууллагууд хамт олноороо монгол бичигтэн болох аян, хөдөлгөөн өрнүүлэх,
- Бүх нийтийн монгол хэл, бичгийн хэрэглээний чадварыг дээшлүүлэх,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Үндэсний бичиг үсгийн өдөр"-ийг өргөн цар хүрээтэй тэмдэглэх зэрэг монгол бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэхэд чиглэсэн үе шаттай арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.