Аргын тооллын 12 сарын 21. Даваа (Сумьяа) гараг (2020)



-Аргын тооллын 12 сарын 21. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 7, шар нохой, шувуун хошуут-24 од, суудал мод, мэнгэ 9 улаан, үхэхийн барилдлагатай өдөр. Овоо тахиа, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:02.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Газар усны үйл, үхэгсдийн үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, мал адгуус муулах үйлд сайн. Бэрийн үйл, нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, анд нөхөр бололцоход муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
             
                                                Зурхайч лам Д. Цогтбаатар (Гандантэгчэнлин хийд). 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ