-Аргын тооллын 11 сарын 18. Лхагва (Буд) гараг (2020)



-Аргын тооллын 11 сарын 18. Лхагва (Буд) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 4, хөхөгчин үхэр, суулга-19 од, суудал уул, мэнгэ 6 цагаан, рашааны барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:02-17:11.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Гэвч хонь, могой, морь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Бэрийн үйл, худалдаа наймаа хийх, модны үйл, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мал зарах, хот суурин, байшин барилгын суурь тавих, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засалд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, лам болох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, хэрүүл тэмцэлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ