Аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийлээ

Image may contain: 4 people, people sitting and indoor

УОК-ын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ нар өнөөдөр /2020.11.16/ аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийлээ. Энэ үеэр цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, хэд хэдэн үүрэг даалгаврыг өглөө.

Image may contain: indoor

Тухайлбал, Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдалд хуулийн хүрээнд иргэдийн эрх ашгийг ханган, сахилга бат, хариуцлагыг чанд мөрдөн ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.
Мөн Монгол Улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасан 181 дүгээр тогтоолын дагуу УОК-ын даргын нэгдсэн удирдлага дор нэг удирдлагаар ажиллах

- Мэдээллийг нэг урсгалаар олон нийтэд өгөх, сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-ээс бүрэн шинжилж, ЭМЯ-аас мэдээлсний дараа олон нийтэд нотлон мэдээлэх
- Отор нүүдлээр явж буй малчдаа байнгын мэдээллээр ханган, аюулгүй байдал, эрүүл мэндэд нь анхаарч, нутаг заан хязгаарлалт тогтоохгүй байх
- Орон нутгийн сонгуулийн дараах албан тушаалын томилгоо хийх ажлуудыг хуулийн хүрээнд ЗГХЭГ-тай уялдаа холбоотой ажиллаж, түргэн шийдвэрлэж дуусгах
- УЦУОШГ-аас гаргасан цаг агаарын төлөв байдлын мэдээллийг сайтар авч, ард иргэд, малчдад сэрэмжлүүлэг хүргэж, цаг агаарын аюултай үзэгдлээс үүсэх гамшгаас урьдчилан сэргийлэх
- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдал, хамгаалах, хувцас хэрэглэлийн хангалтыг бүрэн хийх
- Хот хоорондын зорчих урсгалд хяналт тавьж, хүнсний хангамжийг тасалдуулахгүйгээр хүнс, махны тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Image may contain: 1 person, sitting, screen and phone

Image may contain: 1 person, sitting, screen and indoor

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ